Гол контент руу алгасах

ХАБЭА-Н НИЙТ АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

3L4MOHS
Enrollment in this course is by invitation only

Манай сургалтад бүртгүүлэхийн тулд дараах и-мэйл хаягаар хүсэлтээ илгээнэ үү: test@gmail.com
Анхааруулга: Та бидэнд и-мэйл илгээснээр, бидний Нууцлалын бодлого-д заасны дагуу таны хувийн мэдээллийг цуглуулж, ашиглахыг зөвшөөрч байна.

Хөтөлбөрийн зорилго

Аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлэээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахад шаардлагатай онолын суурь мэдлэг, хандлага, дадлыг эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино.

Ажилтанд олгох Мэдлэг

ХАБЭА-н хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын талаарх ойлголт, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг хими, физик, биологи, эргономикийн хүчин зүйлсийн шинж чанар, тэдгээрээс үүсэх осол, хордлого, өвчний талаарх суурь мэдлэг, ажилтны эрүүл мэндийн үзлэг тандалт, ХАБЭА-н сургалтын зохион байгуулалтын талаарх ерөнхий ойлголт, үйлдвэрлэлийн осол, хурц, хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгааныг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай мэдлэг, байгууллагын ХАБЭА н менежментийн бүтэц, зохион байгуулалтын талаарх суурь мэдлэг олгоно.

Ажилтанд олгох Чадвар

ХАБЭА-н үйл ажиллагаанд холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартыг мөрдөн ажиллах, ХАБЭА-н талаарх байгууллагын журам, баримт бичгийг боловсруулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгцээг тодорхойлох, үүсэх нөхцөл байдал, аюул, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийн удидлага, холбогдох албан тушаалтан нийт ажилтанд үнэн зөвөөр тохиромжтой арга хэлбэрээр таниулан ойлгуулах сургалт, зааварчилгаа аюулыг мэдээлэх харилцааг үр дүнтэй зохион байгуулах, осол мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр нөлөөг үнэлэх, тохиолдлыг судлан бүртгэх, шалтгааныг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, ажилтны эрүүл мэндийн үзлэг, тандалтын зохион байгуулалтад хяналт тавих чадвартай болно.

Course Summary

  1. Хичээлийн дугаар

    MOHS2