Гол контент руу алгасах

ХАБЭА-Н АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ СУРГАЛТ

3L4MOHS

Хөтөлбөрийн зорилго

Аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлэээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахад шаардлагатай онолын суурь мэдлэг, хандлага, дадлыг эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино.

Ажилтанд олгох Мэдлэг

ХАБЭА-н хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын талаарх ойлголт, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг хими, физик, биологи, эргономикийн хүчин зүйлсийн шинж чанар, тэдгээрээс үүсэх осол, хордлого, өвчний талаарх суурь мэдлэг, ажилтны эрүүл мэндийн үзлэг тандалт, ХАБЭА-н сургалтын зохион байгуулалтын талаарх ерөнхий ойлголт, үйлдвэрлэлийн осол, хурц, хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгааныг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай мэдлэг, байгууллагын ХАБЭА н менежментийн бүтэц, зохион байгуулалтын талаарх суурь мэдлэг олгоно.

Ажилтанд олгох Чадвар

ХАБЭА-н үйл ажиллагаанд холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартыг мөрдөн ажиллах, ХАБЭА-н талаарх байгууллагын журам, баримт бичгийг боловсруулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгцээг тодорхойлох, үүсэх нөхцөл байдал, аюул, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийн удидлага, холбогдох албан тушаалтан нийт ажилтанд үнэн зөвөөр тохиромжтой арга хэлбэрээр таниулан ойлгуулах сургалт, зааварчилгаа аюулыг мэдээлэх харилцааг үр дүнтэй зохион байгуулах, осол мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр нөлөөг үнэлэх, тохиолдлыг судлан бүртгэх, шалтгааныг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, ажилтны эрүүл мэндийн үзлэг, тандалтын зохион байгуулалтад хяналт тавих чадвартай болно.

Багш нарын танилцуулга

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль - Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль


Course Staff Image #1

Л. Удвал

- ШУТИС-ийн Арьс ширний сургалт судалгаа, инновацийн LeatHUB төвийн захирал
- Шинжлэх ухааны доктор, профессор
- “Аюулгүй хөдөлмөрийн үндэс” ТББ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багш
- Монгол улсын зөвлөх инженер

Монгол Улсын Их Сургууль - Баруун Бүсийн Сургууль


Course Staff Image #2

Г. Нэмэхбаяр

- МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Газарзүй, Физик инженерчлэлийн тэнхимийн багш
- Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер
- Монгол улсын мэргэшсэн инженер

Course Staff Image #2

Ж. Золбаяр

- МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Газарзүй, Физик инженерчлэлийн тэнхимийн багш
- Сэргээгдэх эрчим хүчний инженер

Хэнтий аймаг дахь Политехник Коллеж


Course Staff Image #2

С. Золжаргал

- Хэнтий аймаг дахь Политехник Коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжлийн багш
- Боловсролын удирдлагын магистр
- Заах аргач

Course Staff Image #2

Б. Бадамханд

- Хэнтий аймаг дахь Политехник Коллежийн Цахилгааны мэргэжлийн багш
- Боловсролын удирдлагын магистр
- Заах аргач

Course Staff Image #2

Б. Мөнхтөр

- Хэнтий аймаг дахь Политехник Коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжлийн багш
- Хөдөө аж ахуйн механик инженер

Course Staff Image #2

Б. Анхбаяр

- Хэнтий аймаг дахь Политехник Коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан
- Сургагч багш
- Бизнесийн удирдлагын бакалавр

Өмнөговь аймаг дахь Технологийн Дээд Сургуулийн Харъяа Политехник Коллеж


Course Staff Image #2

Б. Лхамсүрэн

- ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багш
- Монгол улсын зөвлөх багш
- Бизнесийн удирдлагын магистр

Course Staff Image #2

С. Сайнхүү

- ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багш
- Бизнесийн удирдлагын магистр

Course Staff Image #2

Ж. Баярмаа

- ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багш
- Компьютер программ хангамжийн инженер
- Заах аргач

Course Staff Image #2

А. Ганцэцэг

- ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн барилгын инженер багш

Course Staff Image #2

Я. Мөнх-Оргил

- ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн хүнд машин механизмын инженер багш
- Механик инженер
- Заах аргач

Course Summary

  1. Хичээлийн дугаар

    MOHS1
  2. Хичээл Эхлэх

Элсэх